Тосонцэнгэл сумын Идэрийн голд далавчиндаа бэртэл авч үлдсэн хун шувууг 2023.11.17-ны өдөр буюу өнөөдөр тус сум дахь онцгой байдлын хэлтсийн алба хаагчид голын уснаас гаргаж сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Одоо Ховд аймагт хун шувуу өвөлждөг нуурт хүргэх ажлыг зохион байгуулах юм.
Эх сурвалж: ТВ5 телевиз