Үе үеийн хотын дарга нарт алтан гэрэгэ өгдөг юм байна. Шагнал юм уу гэхээр алт мөнгө орсон үнэ өртөг ихтэй, шийтгэл юм уу гэхээр гялгар цялгар эд юм байна. Хотын дарга юу хийсэн, яг түүнийг нь бэлгэдвэл илүү ончтой. Тухайлбал, М.Энхболдод “Үүнээс цааш газар үгүй” гэсэн товгор бичээс бүхий газрын алтан гэрчилгээ, Э.Бат-Үүлд хүүхдийнх нь оффшор дансны хөөмөл дугаар, С.Амарсайханд усан оргилуурын мөнгөн сувенир, Д.Сумъяабазарт мэдээж цавчаа ногоон автобус бэлэглэвэл эзнээ олно. Эс бол бүгдэд нь түгжрэлийг бэлгэдсэн монгол алтан цоож, утааг илэрхийлсэн мөнгөн зуух, яндан өгвөл яг нүдээ олох юм.