Цаг үеийн мэдээ

- Монгол орны хамгийн том амьтан Хандгай юм

- Хандгайн эрийг мэнж, эмийг сүндэс, үр төлийг ходол гэж нэрлэнэ

- Хандгай дунджаар 8-15 насалдаг

- Хандгайн эр нь том толгой, хавтгай эвэртэй байдаг

- Хандгайн биеийн дундаж урт 200-300 см, 280-650 кг орчим жинтэй

- Хандгай хуурай газарт 60 хүртэлх км цагийн хурдтай давхиж, 32км/цагийн хурдтай шогшдог  бол  усан доор  30 секунд шумбаж, маш хол сэлж чаддаг байна

- Хандгай нь намрын улиралд үржилд орно. Энэ үед  мэнж нь  бусадтайгаа эврээрээ мөргөлдөн хүчээ үздэг

- Хандгай нь зан төрхийн хувьд их тайван, хэнэггүй амьтан  

- Хандгай нь амьдарч буй орчныхоо ургамлын бүлэгт чухал нөлөө үзүүлж, ялгадас нь байгальд маш сайн бордоо болдог.  

- Монгол улсын улаан номд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн хандгайг хууль бусаар агнасан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хууль, эрүүгийн хуулийн 24.5.2 д зааснаар 40 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жилийн хорих ял эдлүүлж, экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Таны сурталчилгаа