2024 оны УАШТ-д оролцож буй тамирчдаас хоёр бөх анхаарлын төвд байна. Эрэгтэйчүүдийн 125 кг-д өрсөлдөж буй “Бор арслан” клубийн О.Есөн-Эрдэнэ тэмцээнд оролцож буй 269 тамирчнаас хамгийн ахмад нь бөгөөд энэ жил 45 нас хүрнэ.
1979 онд төрсөн тэрбээр УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байв.
Залууст үлгэр дуурайл болон өнөөг хүртэл барилдаж буй О.Есөн-Эрдэнэ УАШТ-ий эхний тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Лхагвагэрэлтэй таарч, оноогоор ялагдсан юм.
Харин гавьяат тамирчин О.Бурмаагийн хувьд 22 дахь УАШТ-дээ оролцож буй үзүүлэлтээр бүх тамирчдыг манлайлж байна. Тэрбээр 2003 оноос хойш насанд хүрэгчдийн УАШТ-д тасралтгүй оролцож буй юм.