Байгалийн түүхийн музей, Монголын Урчуудын Эвлэл, Монументаль чимэглэлийн нийгэмлэгтэй хамтран “Үлэг гүрвэлийн өлгий нутагт” сэдвийн дор говийн үзэмжит байгаль, ан амьтан, зүй тогтлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Говь” уран зураг, уран баримал хосолсон түр үзэсгэлэнг нээлээ.
Тус үзэсгэлэн нь Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа байгалийн сэдэвт уран зургууд, Монголын Урчуудын Эвлэлийн уран зураач, барималчдын говийн үзэсгэлэнт байгалийг илтгэсэн бүтээлүүдийг нийтийн хүртээл болгож байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэн, цаашид дүрслэх урлаг, музей хоорондын уялдааг өргөжүүлж Монголын үзэсгэлэнт байгаль, Зэрлэг ан амьтан хамгааллын олон талт ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.