Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлт, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “Дашваанжил” ХХК-иас мэдээлэл өгч байна. Энэ үеэр тус компанийн захирал Н.Баатаржав ийн ярилаа.
Тэрээр “Манай компанийн хий зөөврийн том оврын машин осолд орсон. Юуны түрүүнд энэ ослын газар ажиллаж байсан онцгой байдлын албан хаагчид харамсалтайгаар амь насаа алдсанд компанийнхаа нийт 600 гаруй ажиллагсдынхаа нэрийн өмнөөс талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэв. Ийнхүү Дашваанжил компанийн удирдлагууд босч зогсон эмгэнэл илэрхийлсэн юм.
Үргэлжлүүлэн тэрээр “Энэ удаагийн осол санамсаргүй, давагдашүй хүчин зүйл болсон гэж бид үзэж байгаа. Мөн тухайн ослын үеэр бэртэж гэмтсэн нийт хүмүүс болон тэдгээрийн ар гэрийнхэнд бие хурдан эдгээгээрэй гэж хүсч байна. Тухайн осолтой холбоотойгоор дотоодын үйлдвэрлэгчид болох Говь, Горгаз, Тэс петролиум болон бусад аж ахуй нэгжүүдээс бид нарт “Цаашдаа ажлаа улам амжилттай ажлаарай. Бид нар сэтгэл зүрхээрээ дэмжиж байна” гэх телеграмуудыг ирүүлж байгаа. Тиймээс дээрх компаниуддаа баярласан талархсанаа компанийнхаа нэрийн өмнөөс илэрхийлж байна.
Ослын талаар товчхон ярихад, манай компанийн ажилтан Рэнцэндорж 1984 оноос хойш хүнд даацын автомашин барьсан. 62 настай, туршлагатай жолооч. Онц тээвэрчин байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг осол аваар гаргаж байгаагүйг бид түүхээс нь олж тогтоосон. Манай компанид 2019 онд ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Архи, тамхи хэрэглэдэггүй. Буруу зуршилгүй ийм шилдэг ажилтан байгаа юм” гэлээ.
Б.АМАР
2024-01-25
anhnaasaa teeverleltiin nuhtsul zurchsun bna lee shdee. himiin ayulyai shatamhai bodisoo zuv teeverleh heregtei shde. tanai company teriigee heregjuulehgui bol jolooch yaj dur medej teeverlehgui shde
Раднаабазар.
2024-01-25
Гэр орноо тэжээхээр зүтгэж..зөвшөөрөгдсөн маршрутаар үүргээ гүйцэтгэж явсан том тэрэгний жолооч буруугүй юм...харин тэр гайтай.хөөтэй жижиг тэрэгний нөхөр албаны тэргээр шөнө юу хийж явсан болж байна...яагаад зугтааж алга болсон бэ...согтуу.халамцуу байсан болж таарлаа шүү...тэр жижиг тэрэг ямар юмаа хийж зогсож гай болов.... .
2024-01-25
Өөрсдийгөө хамгаалж жолоочид буруу өгөөгүйд нь баярлалаа хойшид маш их хариуцлагатай ажиллахыг хүсье амжилтаас өмнө хариуцлага шүү даргаа
Зочин
2024-01-25
Цаашдаа улам амжилттай ажиллах биш аюулгүй байдлаа хангаж дүрэм журмын дагуу тээвэрлэлтээ хийдэг байх хэрэгтэй. Ямар гурил будаа зөөж байгаа биш!
2024-01-25
Өөрсдийгөө өмөөрч жолоочийг буруутгаагүйд маш их бярлалаа. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. М