Цаг үеийн мэдээ

Экологийн цагдаагийн албанаас иргэн “М” нь бусадтай бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дархан цаазат газраас 2023 оны арваннэгдүгээр сард хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй хуурай шинэс мод бэлтгэж, 6.1 сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд “М” нарын гурван иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ.

Таны сурталчилгаа