Цаг үеийн мэдээ

Super Bowl-д аваргалсан Kansas City Chiefs багийнханд зориулсан баярын жагсаалыг Канзас Ситид зохион байгуулжээ. Гэвч баярын жагсаал дуусах үеэр буутай этгээдүүд халдлага үйлдэж, жагсаалд оролцсон хүмүүс рүү гал нээсэн байна. Уг халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, 22 хүн гэмтэж шархаджээ.

Гэмтэж шархадсан хүмүүсийн тэн хагас нь насанд хүрээгүй хүүхдүүд байна. Мөн найман хүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн ба долоон хүний шарх амь насанд халтай байгааг хотын цагдаагийн газар мэдээлжээ. 

Канзас Сити хотын цагдаа нар халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэн гурван хүнийг баривчилсан байна. Хотын цагдаа нар уг хэрэгт холбоотой мэдээлэл, зураг бичлэг байвал мөрдөн шалгах ажиллагаанд тусалж, цагдаагийн газар руу илгээхийг иргэдээс хүсжээ. 

АНУ-д галт зэвсгээр үйлдэгдэж буй халдлагыг бууруулахын тулд галт зэвсэг эзэмших хуулийг чангатгах тухай яригдсаар ирсэн. Тэр дундаа Миссуригийн галт зэвсгийн хууль нь бусад мужтай харьцуулахад харьцангуй сул гэж үздэг байна. 

Таны сурталчилгаа