Япон улсын арми шинээр элсэж буй залуу цэргүүдийн үсийг хусдаг дүрмээ халсан байна. Энэ нь залуусыг армид алба хаах сонирхлыг татаж, илүү олон цэрэг элсүүлэх зорилготой болохыг Батлан хамгаалах яамнаас нь мэдэгдэв.
Умард Солонгос, Хятад-Тайванийн нөхцөл байдлаас үүдэж бүс нутгийн аюулгүй байдал ганхаж болзошгүй энэ цаг үед Японы арми цэргийн алба хаагчдын хомстолд ороод байгаа ажээ. Өмнө нь Японы армид шинээр элсэж буй эрэгтэй цэргүүдийн үсийг хусаж, эмэгтэй цэргүүдийн үсийг тайрдаг байсан юм.
Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн цэргүүдийг урт үстэй алба хаахыг зөвшөөрдөг болж байна. Шинэ дүрмийн дагуу эрэгтэй цэргүүд толгойн дээр болон хажууд богино үстэй байж болох ба эмэгтэй цэргүүд мөрнөөс доошгүй үстэй байж болох ажээ. Мөн эмэгтэй цэргүүд дүрэмт хувцастай үедээ үсээ боох ба энэ нь дуулга өмссөн үед саад болох ёсгүй байна.
Японы Засгийн газар батлан хамгаалах салбарын зардлыг ирэх таван жилийн хугацаанд нэмэгдүүлэх шийдвэрээ өнгөрсөн жил танилцуулсан боловч шинээр цэрэг элсүүлэх ажил удаашралтай байна. Албаны мэдээллээр арми бүрэн хүчин чадлаасаа 10 хувь доогуур ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жил тус улсын Батлан хамгаалах яам залуусын дунд цэрэг армийн нэр хүндийг өсгөхийн тулд JSDF гэсэн шивээсийг хийлгэх хөдөлгөөн зарлаж байжээ.
Эх сурвалж: BBC.com