Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж батлав. 

“20 минутын хот” нь нийслэлийн “Бага тойруу”-д төвлөрсөн эрх мэдлийг хороодод шилжүүлж, 20 минутын дотор төрийн үйлчилгээг иргэд оршин суугаа газартаа авах боломж бүрдүүлнэ.   

“Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд мал аж ахуйн салбараа уур амьсгалын  өөрчлөлтийг тэсвэрлэн давах чадвартай болгох зорилгоор  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэхээр тогтов.