Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхны шашны дээд сургууль их сургууль болон өргөжлөө.
2024 оны 04 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж үйл ажиллагаатай танилцсан.
Тус үеэр Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхны шашны дээд сургууль их сургууль болон өргөжсөн Засгийн газрын тогтоолыг гардуулсан.
2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Бурханы шашны сургалтын байгууллагын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 48 дугаар тогтоол батлагдан гарсан байдаг.
Өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхны шашны их сургуулийн захирал Ц.Лувсандоржид Засгийн газрын тогтоолыг гардуулж өглөө.