Цаг үеийн мэдээ

ХҮН намын зүгээс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “ХҮН намын Удирдах зөвлөлийн 2024 оны долдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор Монгол Улс дахь хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал, сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхааралд өртөөд байгаа сэтгүүлчид хорих ял оноосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгагдаж байсан иргэн хууль сахиулах байгууллагын зарим ажилтны зүгээс үйлдсэн эрүүдэн шүүлтийн шинжтэй үйлдлийн улмаас амь насаа алдсан байж болзошгүй зэрэг асуудлыг тухайлан хэлэлцэж, намын УИХ болон Засгийн газар дахь төлөөллүүдэд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд хүний эрхийн баталгааг бодитой хангах, тодорхой хүний эрхийн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодруулах, хууль сахиулах байгууллагад тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүдийг хийх, эрхэд суурилсан хандлагуудыг төлөвшүүлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах чиглэл өглөө. 

ХҮН нам ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг үндсэн үнэт зүйлээ болгон тодорхойлсон улс төрийн хүчний хувьд цаашид хүний эрхийн зөрчилтэй тууштай тэмцэх бөгөөд төрийн албан хаагчдын зүгээс эрүүдэн шүүлтийн шинжтэй хүчирхийллийн улмаас иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон, иргэд, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсах, цуглах эрхийн асуудал дээр нийт иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна. ХҮН НАМ 2024 оны долдугаар сарын 27-ны өдөр” гэжээ.

Таны сурталчилгаа