Залуу үеийнхэнд бизнес эрхлэх шинэ санаа олгох, чадваржуулах зорилготой “Сreate your tomorrow” сэдэвт баруун бүсийн аймгийн залуучуудад зориулсан чуулга уулзалт Ховд аймагт боллоо.
Уулзалтыг энэ сарын 23-нд JCI Монгол ТББ, Ховд аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулжээ.
Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймагт гарааны бизнес эрхэлж байгаа, мөн төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй залуусын төлөөлөл 150 гаруй хүн уг чуулга уулзалтад оролцсон юм. Энэ үеэр хувь хүний хөгжил, ирээдүйд эрэлттэй ур чадвар, харилцаа холбооны чиглэлээр мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
JCI Монгол ТББ нь нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуу үеийнхэнд олгох зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа юм.