Цаг үеийн мэдээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр /2024.08.26/ Хэрлэн /Мөнгөнморьт/, Улз / Эрээнцав/, Хурх, Халх /Ялалт баг/, Онги, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, аялж амарч, зугаалж байгаа ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Таны сурталчилгаа