Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын замыг бүрэн хааж, хучиж байна.
Иймд Номин автобуудлаас
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд аймгийн чиглэлд явдаг байсан хот хоорондын автобуснууд 2024 оны наймдугаар сарын 25-ны 08:00 цагаас эхлэн есдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Драгон төвөөс хөдөлж байгааг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.