Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн - цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна.

Уг тусгай хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, авто замын зорчих хэсэгт хог, шороо хаясан 133, ачаа тээвэрлэх журам зөрчсөн 18, нийт иргэдээс ирүүлсэн 141 зөрчилд шалгалт хийж, хариуцлага тооцон ажиллалаа.

Мөн дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдээс 4488 иргэн, 331 хуулийн этгээдэд хог хаягдал, орчны бохирдлын талаар яриа таниулга хийсэн. Түүнчлэн иргэний мэдээллээр 506, хяналтын камераар 626, эргүүлийн алба хаагчид 12.156, нийт 13288 зөрчлийг илрүүлж, 474 кг хог хаягдал ачуулж цэвэрлүүлээд байна.

Таны сурталчилгаа