Стандарт, хэмжил зүйн салбарын Улсын зөвлөгөөн Булган аймагт энэ сарын 21-23-ны өдрүүдэд боллоо.
Зөвлөгөөнөөр салбарын бодлого үйл ажиллагаа цаашид анхаарах, хэрэгжүүлэх ажил, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цахимжуулалт, байгууллагын стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх Хэмжил зүйн бодлого болон баталгаажуулалтын ажил үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, лабораториудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлого төлөвлөлтийг түлхүү авч хэлэлцэж, шийдэх арга замыг эрэлхийлжээ.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газрын дарга, удирдлага, 21 аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс, Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа, лаборатори, Нийслэлийн лабораторийн удирдлага, төлөөлөгч зэрэг 260 гаруй албан хаагч оролцсоныг Стандарт, хэмжил зүйн газраас мэдээлэв.