2024 оны 8-р сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хий хоосон мөрөөдөлд умбан өөрийн амьдралыг үрэн таран хийх хэрэггүй. Аливаа зүйлийг нөхцөл байдал, боломж бололцоондоо тулгуурлан бодитой харж, дүгнэлт хий. Өнөөдөр зөв гаргалгаа гаргах нь таны ирээдүйд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх болно. Мөн өөрийн хийж буй алхамдаа шүүмжлэлтэй хандаж сурахыг зөвлөж байна.
Үхэр: Аз гэдэг хэлж ирэхгүйтэйгээ адил хэзээ ч танаас нүүр бууруулж болно гэдгийг анхаар. Сайхан боломж гарч ирвэл цаг алдалгүй барьж аваарай. Өөрийн ажилдаа илүү анхаарч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Аав ээждээ талархал, хүндлэлээ илэрхийлэх юм бол буцаагаад сайхан хайр халамжийг хүртэнэ.
Ихэр: Өнөөдөр эрүүл мэндийг тань муутгах зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Их зүйл бодож шаналан, санаа зовох хэрэггүй. Эрдсээр баялаг хоол хүнс хэрэглэж, сайтар унтаж амарч байх хэрэгтэй. Томоохон хэмжээний худалдан авалт хийхдээ сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Мөнгө хөрөнгөний бололцоо болон зайлшгүй шаардлагаа тооцож бодох хэрэгтэй.
Мэлхий: Том жижиг ямар нэгэн байдлаар гарлага гарч болзошгүй тул үргэлж болгоомжтой байхыг анхааруулж байна. Хүний ам дагаж буруу хүнд уруу татагдаж болзошгүй. Өнөөдрийн хандлага ерөнхийдөө сөрөг талдаа байна. Ажил хэргийн аливаа асуудал холуур мэт байх боловч гүйцэтгэлийн хувьд танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардах болно. Эрүүл мэндийн тал дээр үүсэх асуудлыг эртхэн шийдвэрлэхийг зөвлөж байна.
Арслан: Таны гаргаж буй ааш аяг, үйлдэл тань эргэн тойрны хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарна. Амьдралд хандаж байгаа хандлага, бусдад үзүүлэх нөлөө таныг санаагаар унахад хүргэж мэднэ. Ажлын идэвхээ багасгаж, хамтран ажиллагсад болон эргэн тойрны хүмүүстээ тавих шаардлагаа хянахыг зөвлөж байна.
Охин: Шинэ ажил хэрэг бүтэмжтэй байх боловч шийдвэргүй байдал, хэн нэгэн хүний далд оролцоо нь танд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Бусдын туслалцааг авах гэж тэмүүлэх хэрэггүй бөгөөд зөвхөн өөрийн зөн совиндоо итгэх нь тустай. Романтик болзоог хайртай хүндээ зориулах юм бол хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдэх бололтой.
Жинлүүр: Албаны уулзалтууд зохион байгуулах болон олон нийтийн үйлчилгээ үзүүлэх зэрэг нь танд нэг ёсны толгойгоо сэргээх сайхан боломж байна. Төлөвлөөгүй хийсэн зүйлүүд заримдаа оновчтой бөгөөд адал явдлаар дүүрэн байдаг. Гэхдээ ямар ч нөхцөл байдал үүссэн хэн нэгэнтэй маргалдаж муудалцах, шуугиан дэгдээх хэрэггүй. Ялангуяа ойрын хүмүүсээ гомдоох зүйл хийх хэрэггүй.
Хилэнц: Таны ирээдүйг тодорхойлох үйл явдалтай учирна. Та нөлөө бүхий хүмүүсийн урилгыг хүндлэлтэйгээр хүлээж аваарай. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал танд амаргүй байх бөгөөд найз нөхөд болон ойр дотнын хүмүүсийн санал санаачилга, зөвлөгөөг зөвөөр хүлээж ав.
Нум: Амжилт болон алдар нэрдээ толгой нь эргэсэн хүмүүс өөрөө ч мэдэлгүй төөрөгдөлд орж магадгүй. Таны эрч хүч бага зэрэг буурахыг од эрхэс сэрэмжлүүлж байна. Гол ажилдаа анхаарлаа төвлөрүүл. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэй учирч магадгүй. Аливаа харилцаа ихэнх хүмүүсийн хувьд эерэг сөрөг асуудал аль алийг нь дагуулна.
Матар: Ажил хэргийн аливаа уулзалт санасанд хүрэхгүй байх. Бизнес эрхлэгч матрынхан хүсэн хүлээж байсан үр дүнгээ үзэж чадахгүй, сэтгэл гонсойх бололтой. Шинэ санаа, шинэ боломж үргэлж гарч ирж байдаг болохоор дараагийн алхмаа шууд эхэл. Гэнэтийн их ашиг олох гэж хэт хичээснээсээ болж өөрийн болон эргэн тойрны хүмүүсийг дарамттай байдалд оруулах болно. Бусдад гэрэл гэгээ бэлэглэх сайхан үйлсийг хийж, өөрийн биеэр үлгэрлэ.
Хумх: Ямар ч төрлийн худалдаа арилжаа нь ихэнх хүмүүсийн хувьд амаргүй байж мэдэх ч хувийн амьдралдаа тус дэм болохуйц зүйл хийх хэрэгтэй гэдгийг санаж яв. Бусад хүмүүст дээрэнгүй хандах хэрэггүй. Олны өмнө өөрийгөө хэт дөвийлгөн аашлах хэрэггүй. Ажил хэргийн идэвхттэй байдал, шаргуу зан тань саад тотгорыг арилгаж, амжилтад хүргэнэ.
Загас: Ямар ч төрлийн худалдаа арилжаа нь ихэнх хүмүүсийн хувьд амаргүй байж мэдэх ч хувийн амьдралдаа тус дэм болохуйц зүйл хийх хэрэгтэй гэдгийг санаж яв. Бусад хүмүүст дээрэнгүй хандах хэрэггүй. Олны өмнө өөрийгөө хэт дөвийлгөн аашлах хэрэггүй. Ажил хэргийн идэвхттэй байдал, шаргуу зан тань саад тотгорыг арилгаж, амжилтад хүргэнэ.
2024-08-26
Hi. Zagasnii, humhiin ordni zurhai dandaa ijil baigaad bhiimaa. Aldaa bhaa. Bayarlalaa