Цаг үеийн мэдээ

2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 17 аймгийн 114 сумын 349 объектод байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаад байна.

Цаашид:

- Ариун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх, багш, сурагчдад чиглэсэн дадал хэвшил олгох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;

- Ариун цэврийн байгууламжийн засвар, үйлчилгээг хариуцах сум дундын нэгжийг бий болгох эсхүл мэргэжлийн боловсон хүчнийг байгууллага дундын ажиллахаар бэлтгэх /слесарь, сантехникч гэх мэт.../; 

- Үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тохиолдолд орон тоог нэмэгдүүлэх;

- Гадна байгаа нүхэн жорлонг ариутгал хийж буулгах;

- Ашиглагчийн урсгал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/ зардлыг нэмэгдүүлэх;

- Шаардлагатай сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох;

- Сумдын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж байгаа цэвэр, бохир усны төв шугамыг яаралтай ашиглалтад оруулах төлөвлөөтэй ажиллаж байна.

Таны сурталчилгаа