Өнгөрсөн Баасан гаригт буюу 2024 оны 09-р сарын 27-ны орой Израиль, Вейрутын өмнөд хэсэгт байрладаг Хезболагийн төв байр руу агаарын цохилт өгснөөр Хезбола бүлэглэлийн удирдагч Саяид Хассан Назрала болон Хезболагийн бусад хэд хэдэн удирдагчид нас барсан байна.
Хэзбола бүлэглэлд шийдвэр гаргах түвшинд удирдлагагүй болсон нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Лебаноны нөхцөл байдлыг тогтворгүй байдалд хүргэсэн. Энэ нь Ойрхи Дорнодод стратегийн хөдөлгөгч хүчнүүдийн өөрчлөлт болон бүс нутгийн хүрээнд тодорхойгүй байдлыг үүсгээд байна.
Олон улсын мэдээний гол сэдэв болоод буй энэхүү үйл явдлыг залгуулан, 2006 оноос хойш Лебанонд явуулж буй Израилийн хамгийн том цэргийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд Лебаноны өмнөд болон дорнод хэсгээр, мөн Дахиехд бөмбөгдөлтүүд үргэлжилж байна.
Эх сурвалж: Xinhua