Цаг үеийн мэдээ

Непалд хоёр өдрийн турш ширүүн бороо орсноор хөрсний гулгалт, үер бий болж сургуулиудыг хаасан байна. Тус гамшгийн үеэр Хималайн улсад 151 хүн амиа алдаж, 56 хүн ор сураггүй алга болсныг албаныхан мэдэгдсэн.

Эрх мэдэлтнүүдийн хэлж буйгаар, хүчтэй борооноос үүдэн сургуулийн барилгууд гэмтсэн тул засвар шаардлагатай байгаа гэжээ. Непалын боловсролын яамны төлөөлөгч Лакшми Баттарай хэлэхдээ, “Гамшигт өртсөн газруудад гурав хоногийн турш сургуулиудыг хаахыг уриалж байна” гэв.

Непал улсын нийслэлийн зарим хэсгүүдэд борооны түвшин 322.2 мм-д хүрч, Багмати гол 2,2 метрт хүрч үерлэсэн нь аюулын түвшнийг давсан хэрэг гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Reuters.com

Таны сурталчилгаа