Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Доналд Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Нью Йорк дахь өөрийн Трамп Цамхагт уулзаж, Украин, Оросын дайн дуусах цаг болсон гэжээ.
2024 оны 06-р сарын 30-ны байдлаар АНУ, Украинд 55,5 тэрбум ам.долларын зэр зэвсэг, тоног төхөөрөмжийн хандив тусламж илгээсэн бөгөөд Украины хамгийн том хандивлагч орон хэвээр байна. Ийнхүү Украин руу тусламж илгээсээр байгааг Доналд Трамп хурцаар шүүмжилсэн байр суурьтай байдаг.
Өнгөрсөн Пүрэв гарагт Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден, дэд ерөнхийлөгч Камила Харрис нартай цагаан ордонд уулзаж, өөрийн “ялалтын төлөвлөгөө”-г хэлэлцсэн бөгөөд тэрээр Орос улсад дарамт үзүүлэн дипломат тохиролцоонд хүрснээр дайныг эцэслэхээр найдаж буй аж.
Зеленскийг АНУ-д айлчилж байх зуур Украин дахь дроны дайралт үргэлжилсээр байна. Өнгөрсөн пүрэв гарагийн шөнө Данубе голын эргийн хотод Оросын дроны дайралтаас гурван хүн амиа алдаж, 14 хүн шархаджээ.
Эх сурвалж: BBC