Цаг үеийн мэдээ

K-pop BTS хамтлагийн гишүүн Сүга согтуугаар электрон скүүтер унасныхаа төлөө 15 сая вон буюу 11.500 ам.доллараар торгуулсан талаар хэвлэлийнхэн мэдээлж байна. 

Жинхэнэ нэрийг нь Мин Ёон-ги гэх тус реппер наймдугаар сард Сөүлийн гэрийнхээ ойролцоо скүүтерээсээ унаад босохыг оролдож байхад нь цагдаа нар олж, согтуу байсныг нь тогтоосон аж. Түүний цусан дахь алкохолын түвшин 0.227 хувь байсан нь 0.08 хувиас хамаагүй өндөр байсныг цагдаагаас мэдэгдсэн. 

Сөүл дэх дүүргийн шүүхээс өнгөрсөн Баасан гарагт түүнд торгууль ногдуулсан байна. 

Жолооны эрхээ мөн хасуулсан тус реппер наймдугаар сард уучлал хүсэхдээ, Сөүл дэх гэр рүүгээ очиход “богино зайтай гэж бодсон”, мөн “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ электрон скүүтер  унах хориотойг мартсан байсан” гэжээ. Тэрээр мөн мэдэгдэлдээ, “Хэдийгээр хэн ч гэмтэж бэртээгүй, ямар нэгэн эд хөрөнгө эвдэлж сүйтгээгүй ч энэ бол миний хариуцлагын асуудал бөгөөд шалтаг хэлэх аргагүй. Миний анхаарал болгоомжгүй байдал, биеэ буруу авч явснаас болж гомдсон бүх хүмүүсээс уучлал хүсэж байна. Ирээдүйд ийм зүйл дахин гаргахгүй гэдгээ баталж байна” гэжээ. 

Эх сурвалж: bbc.com

Таны сурталчилгаа