Хятад улс 2030 он гэхэд саран дээр буух төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүндээ зориулан шинэ сансрын хувцас бүтээжээ. Хятадын Сансарын Агентлагийн олон нийтэд дэлгэсэн улаан, цагаан өнгийн сансрын хувцас нь сарны эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх, мөн цацраг идэвхт бодис, тоосонцроос хамгаалах аж.
Энэхүү хувцас нь хөдөлгөөнд саад учруулахааргүй уян хатан тул сансрын нисгэгчид сарны гадарга дээрх даалгавраа биелүүлэх боломжтой хэмээн тус улсын хэвлэлүүд мэдэгдэж байна.
Уг хувцас нь богино зайн камер, үйл ажиллагааг удирдах хэрэгсэл, гялбааны хамгаалалт бүхий дуулганы урд хэсэг зэргээр тоноглогдсон. Хятадын сансрын нисгэгчид Зай Зиганг, Ванг Яапинг нар ССTV-ээр хувцсыг өмсөн бөхийж, шатаар алхаж харуулжээ.
Энэхүү шинэ технологи нь олон улсын анхаарлыг татаад байгаа юм.
Эх сурвалж: cnn.com