Өнөө өглөө буюу пүрэв гарагт Ливаноны нийслэл Бейрутэд Израилын арми цохилт өгч доод тал нь зургаан хүн амиа алджээ. Израилын арми үүнийг сайтар нарийвчлалтай хийсэн дайралт гэв.
Агаарын цохилт нь Хезбола бүлэглэлд харьяалагддаг Исламын Эрүүл Мэндийн Удирдах Газрыг оносон хэмээн ойр хавийн иргэд мэдэгдсэн.
Мөн Израилын Сири дэх дайралтад гурван хүн, Газын зурвас дахь цохилтод найман хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: CNN