Цаг үеийн мэдээ

Африкийн Зимбабве улсад хэдэн арван жил тохиогоогүй аймшигт ган гачиг болж иргэд нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа билээ. Тиймээс Зимбабвегийн эрх баригчид заануудыг олноор нь заазлах шийдвэр гаргажээ. 

Тус улсын хүн амын бараг тал хувь нь хурц өлсгөлөнгийн аюултай нүүр тулаад байгаа тул 200 зааныг заазлахаар шийдээд байгаа хэмээн Зимбабвегийн Парк, Зэрлэг Амьтдын Газрын төлөөлөгч Тинаше Фараво хэлэв. 

Удаан хугацаанд үргэлжилж буй ган гачгаас үүдсэн аюултай байдлыг намжаахын тулд заан болон зэрлэг амьтдыг хоол хүнсэнд хэрэглэх уг шийдвэр нь амьдын эрхийг хамгаалах хөдөлгөөнөөс шүүмжлэл дагуулаад байгаа юм. 

Фаравогийн хэлснээр Зимбабве улсад 84,000-аас илүү заан нутаглаж байгаа бөгөөд энэ нь байх ёстой хэмжээ буюу 45,000-аас хоёр дахин их байгаа аж. Тус улс нь Ботсванагийн дараа орох дэлхийн хоёр дахь том зааны нутаг юм.  

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа