Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч ерөнхийлөгч асан Доналд Трамп “үр хөндөлтийн эсрэг байр суурьтай ерөнхийлөгч” хэмээн түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ хэмээн кампанит ажлынхаа үеэр хэлж байсан ч, пүрэв гаригт X post-ийн хуваалцсан видеонд хэлэхдээ “эргэлзээгүйгээр, бүх эмэгтэйчүүдэд төрөлтийн талаар гол эрх болох хувийн эрх чөлөө бий” гэсэн.
Ийнхүү Трамп үр хөндөлтийн талаар өөр, өөр байр суурь илэрхийлсэн. Энэ оны 3-р сард үр хөндөлтийг 15 долоо хоногоор хориглоход бэлэн байгаа гэсэн бол хамгийн сүүлд Truth Social сувгаар үндэсний үр хөндөлтийн хоригт хориг тавих болно гэж мэдэгджээ.
Мөн 4-р сард тэрээр үр хөндөлтийн хууль нь муж бүрийн шийдвэр байх ёстой гэсэн.
Гэтэл тэргүүн хадагтай асан Мелани Трамп шинээр гаргаж буй дурсамжийн номдоо үр хөндөлтийн эрхийг хамгаалж, эмэгтэйчүүдийн сонгох эрхэнд засгийн газар халдаж ёсгүй хэмээн бичсэн гэж Guardian-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний номд Трамп бичихдээ, “Эмэгтэйчүүд засгийн газрын ямар нэгэн оролцоо, дарамт шахалтгүйгээр өөрсдийн итгэл үнэмшил дээр тулгуурлан хүүхэдтэй болох эсэхээ шийдэх хэрэгтэй” гэсэн байна.
Түүний “Melania” хэмээх ном нь удалгүй 10-р сарын 8-нд нээлтээ хийх юм.
Эх сурвалж: USA Today