Өнгөрсөн 8-р сараас 9-р сарын хооронд Вьетнамын амьтны хүрээлэнд 47 бар, гурван арслан, нэг ирвэс H5N1 вирус буюу шувууны ханиадаар үхсэн хэмээн тус улсын хэвлэл мэдээллийнхэн энэ лхагва гарагт мэдэгдэв.
Амьтад үхэхийнхээ өмнө ядарч сульдсан, өвчтэй шинж тэмдэг үзүүлж байжээ. Тэдгээр амьтдад хийсэн шинжилгээгээр “H5N1 type A virus” төрлийн вирус илэрсэн. Одоогоор амьтадтай ойр ажиллаж байсан хүмүүсээс ханиадны шинж тэмдэг илрээгүй байна.
2024 оны 03-р сард Вьетнамд анхны хүнд халдварласан тохиолдол гарсан гэж ДЭМБ-аас мэдэгдэв. 21 настай оюутан зэрлэг шувуу барихаар яваад уг вирусээр халдварлаж нас барсан байна.
Эх сурвалж: independent.co.uk