Аравдугаар сарын 2-нд Синдерфорд дахь Голден Лион уушийн газрын гадна зэрлэг гахайнууд үзэгджээ. Англичууд 700 жилийн өмнө зэрлэг гахайг устаж алга болтол агнасан ч, 1990-ээд оноос дахин Диний ойд нутагшуулж эхэлжээ.
Ойн аж ахуйн хорооны байгаль хамгаалагчид жил бүрийн хавар зэрлэг гахайг тоолж, тоо толгойг нь 400-гаас хэтрүүлэхгүйн тулд шаардлагатай бол устгал хийдэг байна.
Ой шугуйд нь хоол хүнс хомс болбол гахайнууд хүнс олохоор ойрын сууринуудаар анд гардаг аж.
Эх сурвалж: BBC