Өнгөрсөн ням гаригт, Израилын хойд хэсгийн Хайфа хотод Хезболла бүлэглэл пуужингийн дайралт хийв. Тус дайралтад дор хаяж 5 хүн шархадсан хэмээн Хайфа хотын эмнэлэг мэдэгдэв.
Хезбола бүлэглэлийн хэлж буйгаар, тэд Израилын Кармел цэргийн бааз руу пуужингаа харвасан гэж байгаа бол, Израилын эрх баригчид уг пуужин болон хэлтэрхийнүүд нь хотын ойр орчимд унасан гэж мэдэгдэж байна.
Нөхцөл байдал дээр ажилласан Израилын онцгой байдлын албаныхны хэлж буйгаар, нэг хүн дунд зэргийн гэмтэлтэй, дөрвөн хүн хөнгөн гэмтэлтэй байгаа аж. Тухайлбал, 13 настай хүү пуужингийн хэлтэрхийд оногдон толгойдоо гэмтэл авсан, 22 настай залуу цонхны хагархайд цохигдон шархадсан байна.
Израилын Батлан Хамгаалах Хүчин хотыг чиглэн харвасан таван пуужинг олж ирүүлэн таслан зогсоохыг оролдсон ч, хэд хэдэн пуужин газардсан хэмээн мэдэгдэв. Израилын албаныхны хэлж буйгаар, Хезбола бүлэглэл хил орчмоор 100 гаруй пуужин харвасан байна.
Үүнтэй зэрэгцэн, Ливаны ойр орчмоор болон өмнөд Бейрут дахь Израилын бөмбөгдөлт үргэлжилсээр байгаа бөгөөд Ливаны албаныхны мэдэгдсэнээр, өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 1,400 орчим хүмүүс амиа алдсан байна.
Эх сурвалж: CNN