Цаг үеийн мэдээ

Пап Францис өөрийнх нь залгамжлагчийг сонгох хүмүүсийг дахин сонгох хүсэлтэй байгаагаа дахин харуулж 21 хүний нэрийг зарлав.

87 настай Пап Францис жилийн өмнө 10-р сарын 7-нд Израйл руу хийсэн дайралтыг дахин сануулж, Ойрх Дорнодод эрчимжээд буй хямралын талаар дурдсаныхаа дараа уг гэнэтийн мэдэгдлийг хийсэн юм.  

Шинэ жагсаалтад Бельги номлогч Тегераны хамба Доминик Матью багтсан байв. Папын энэхүү Иранаас кардинал сонгох шийдвэр нь Исламын шашинтай гэрээ хэлэлцээр хийж, Ойрх Дорнодод энх тайвныг тогтоох гэсэн түүний хүсэл эрмэлзлийн нэг хэсэг байж болох юм. 

Пап Францис мөн Украйны номлогч 44 настай Микола Байчокыг хамгийн залуу кардиналаар сонгов. Тэрээр Автралд байрладаг бөгөөд Украины Грекийн католик шашны нийгэмлэгийн гишүүдэд үйлчилдэг. Ням гаригт Папын зарласан шинэ кардиналуудын дунд мөн Индонез, Алжир, Япон, Зааны ясан эргийн номлогчид багтсан байна. 

Үүнээс гадна Пап “Ливан болон бүх талуудыг галаа зогсоох”-ыг уриалсан байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа