Лхагва гарагт Хонда Мотор компани жолооны хүрд хатуу байснаас осол гарах эрсдэл ихэссэн тулд хоёр сая машинаа Хойд Америкаас эргүүлэн татаж буйгаа зарлав.
Тус Япон компанийн эргүүлэн татаж буй машинууд нь 2022-2025 оны загварууд бөгөөд Civic, Civic Type R, CR-V, HR-V, Acura Integra болон Integra Type S зэрэг машинууд багтаж байна. Хонда 2021 оноос хойш энэ асуудалтай холбоотой 10,328 баталгаат нэхэмжлэл хүлээн авсан гэж мэдэгдэв.
Эргүүлэн татаж буй машинуудын 1.7 сая нь АНУ-д, 240,000 нь Канадад, 58,000 нь Мексикт байгаа юм.
Тэд элэгдсэн арааны пүршийг сайжруулсан хэсгээр сольж, шаардлагатай бол тос нэмнэ гэв. Хонда 11-р сарын дунд гэхэд машин эзэмшигчдэд мэдэгдэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: reuters.com