Цаг үеийн мэдээ

Юрген Клопп Ливерпүүлийг орхисноос хойш анхны ажилдаа орлоо. Энэ жилийн эхээр Ливерпүүл багын дасгалжуулагчаас гарсан тэрээр Red Bull группийн хөл бөмбөгийн глобал тэргүүн болж буйгаа өчигдөр буюу лхагва гарагт зарлав.

Red Bull байгууллага нь Герман, Австри, АНУ зэрэг улсуудад клубтэй бөгөөд Клопп 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ажлаа эхлэх юм байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа