2024 оны Нобелийн уран зохиолын шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Канг хүртлээ. Ийнхүү тэрээр Өмнөд Солонгосоос Нобелийн шагнал хүртэж буй анхны хүн болов. Шагналыг Шведийн академи түүнд 1.1 сая долларын үнэ бүхий титмийн хамт гардуулжээ.
Хан Канг 1993 оноос карьераа эхлэн “Уран зохиол ба Нийгэм” сэтгүүлд шүлгүүдээ хэвлүүлдэг байв. 1995 онд түүний “Ёсүгийн хайр” хэмээх анхны үргэлжилсэн үгийн бүтээл нь гарсан.
2016 онд түүний “The Vegetarian” (Цагаан хоолтон) хэмээх уран зөгнөлт зохиол нь англи хэлнээ орчуулагдаж олон улсын хэмжээнд томоохон амжилт гарган, Ман Вукерын олон улсын шагналыг хүртэж байжээ.
Эх сурвалж: reuters.com