Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн пүрэв гарагт болсон сонсголын үеэр АНУ-ын шүүхээс түүний хэргийг шүүх хурлыг ирэх 05-р сард хийхээр товлов.

54 настай реппер өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ. Түүний ээж болон хүүхдүүд сонсголд оролцсон бөгөөд Combs тэдэн рүү агаарын үнсэлт илгээжээ.

Combs баривчлагдсанаасаа хойш Бруклины Нийслэлийн Цагдан хорих төв хоригдож байна.

Реппер болон продюсероор олон жил ажилласан тэрээр бусдыг илчлэхээр сүрдүүлэн дарамтлах, бусдын биеийг үнэлүүлэхээр тээвэрлэх, мөн зарах гэсэн гурван зүйл ангид буруутгагдсан. Тэрээр бүх насаараа шоронд суух эсвэл хамгийн багадаа 15 жилийн хорих ял авахаар байгаа юм.  

Эх сурвалж: reuters.com

Таны сурталчилгаа