Цаг үеийн мэдээ

АНУ-ын сонгуулийн урьдчилсан санал асуулгаар дэд ерөнхийлөгч Камала Харрис 46%,  ерөнхийлөгч асан Доналд Трамп 43%-ийн саналтай байна. 

Энэ оны 11-р сарын 05-ны өдөр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тун ойрхон саналын зөрүүтэй явж буй тэдний хэн ялах нь анхаарал татаж буй.

Америкт тулгамдаад байгаа хамгийн том асуудал болох эдийн засаг, “амьдралын өртөг”-ийн талаар санал асуулгад оролцсон хүмүүсийн 44% нь Трампийг илүү дээр бодлого баримталж байна гэсэн бол 38% нь Харрисыг сонгов.

Мөн сүүлийн зуугаад жилд байгаагүй их цагаачид АНУ-д орж ирж байгаатай холбоотой цагаачлалын талаар иргэдийн санаа зовнил ихсэж байгаа билээ. Уг асуудлын талаар Трампийн  “хууль бус цагаачид олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж байна” гэсэнтэй хүмүүсийн 53% нь санал нийлсэн бол, 41% нь санал зөрж байна гэжээ.

Эх сурвалж: reuters.com

Таны сурталчилгаа