Цаг үеийн мэдээ

Боловсролын ерөнхий газар Голомт банктай байгуулсан "Санамж бичиг"-ээ сунгалаа. Боловсролын яамны санаачилгаар 2022 онд нийт 6 банк багш нарт зориулсан санхүүгийн үйлчилгээг бий болгож, тэдэнд хөнгөлөлт, урамшуулал үзүүлж, хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байсан юм.

Голомт банктай байгуулсан "Санамж бичиг"-ийн үр дүнгээс...

8,000 хэрэглэгчтэй байсан "Багш карт" өнөөдөр 16,000 хэрэглэгчтэй болжээ.

Тус банкаар 11,000 багш үйлчлүүлдэг байсан бол 18,000 багш үйлчилгээ авдаг болж, санхүүгийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж байна.

700 гаруй боловсролын сургалтын байгууллага тус банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

10,000 багш санхүүгийн гэнэтийн хэрэгцээгээ хангаж, зээлийн үйлчилгээнд хамрагдсанаар 58,0 тэрбум байсан зээлийн санг 113,0 тэрбум болгон өсгөсөн байна.

300 гаруй багш орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлд хамрагджээ.

Таны сурталчилгаа