Цаг үеийн мэдээ

Эрчүүд хүнсэнд явахдаа хэнэггүй агаад шуурхай. Тавиур, тавцан дээр өрөөтэй хоол хүнсний үйлдвэрлэсэн огноог ч харахгүйгээр түрдэг тэргэн дээр түргэн түргэн шидлээд явчихдаг. Үр хүүхэд, өрх бүлийнхээ идэш уушинд ингэж хандах нь гүндүүгүй хээгүй явдал биш гүлдийсэн буруу үйл мөн.    

Элсэн чихэр, цагаан будаа, элдэв төрлийн жимс ногоо, цай кофегоо хүртэл харь бусдаас худалдаж авдаг Монголд ходоод гэдсэндээ шингээх хоол хүнс сонгохдоо хэрсүү хашир байх хэрэгцээ шаардлага их байна. 

Жишээ нь,  цагаан будаа. Удаан хадгалсан цагаан будаа уутан дээрээ хугацаа заагаагүй, шим тэжээл гэгч зүйл нь ууршиж хатаад арилсан, ширхэг бүр нь үйрч бутарсан байдаг. Аншан брэндийн шинэ ургацын цагаан будааны 1, 3, 5 кг-аар давхар вакумдсан сав баглаан дээрх огноо хугацааг гүйлгээд харчихад ганцхан хором болно.  Шинэ будаа шимтэй тэжээлтэй. Шинэ будаанд В-гийн төрлийн витаминууд, кальци, төмөр, магни, кали бий. Шинэ цагаан будаа биеэс элдэв хор, хураагдсан давсыг гадагшлуулж зайлуулдаг. Цагаан будаагаар зөвхөн хуурга, бэрээс, плов хийдэг биш олон зууны туршид  өнгө зүс, үс арьс, гоо сайханд ашиглаж ирсэн уламжлалтай. 

Монгол бол ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 2-т, үхлээр нь нэгд ордог улс. Хугацаа огноо нь хэтэрсэн, хуурамч хиймэл, хямдхан чанаргүй, өнгө будаг оруулагчтай, хадгалах бодис шахсан, алс холоос зөөвөрлөгдсөн хуучин хоол хүнсний агуулах шиг газар орон.  

Эрчүүд машин тэргээ байнга анхаарч, мастерын хэмжээнд мэдэж, үзлэг оношилгоонд оруулж, сэлбэг хэрэгслийг нь солиулдаг атлаа махан биедээ анхаардаггүй, эрт бага дээр нь үзүүлж харуулдаггүй. Машинд ориг, хуурамч, шинэ, хуучин, япон, солонгос сэлбэг янз янзаараа олдоно. Махан биед задалсан задлаагүй, ориг хуурамч төмөр сэлбэг олдохгүй. Үр хүүхэд, өрх бүлийн чинь өдөр бүр хэрэглэдэг цагаан будаа үргэлж Аншан брэндийн бүтээгдэхүүн шиг шинээрээ амттай, шим тэжээлтэй байх хэрэгтэй. Монгол хүн Та хүчит бөх, хурдан морио 32 шинжээр шинждэг нарийн гярхай шинждэг шигээ больё гэхэд цагаан будааны уутан дээрх огноо хугацааг харчихдаг, хуучин шинийг нь ялгачихдаг байгаарай. Хүнс эрүүл бол хүн эрүүл. 

Таны сурталчилгаа