Цаг үеийн мэдээ

Галын аюулаас гурван иргэний амь насыг авран хамгаалсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрэн сурвалжлах хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн 2 дамжааны суралцагч, хошууч А.Жандагт иргэн Ж.Оюунчимэгээс Талархал ирүүлжээ. Талархалд: 

"Хошууч А.Жандаг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны .. байранд гарсан галын аюулаас 3 болон 6 настай 2 хоёр хүүхэд, 90 настай ахмад настныг авран хамгаалж, иргэний үүргээ болон өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, эр зориг, авхаалж самбаа гаргасан юм.

Төрийн цэргийн алба хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлж, эрдэнэт хүний алтан амийг авран хамгаалсан хошууч А.Жандаг Танд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний өмнөөс Талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ. 

Таны сурталчилгаа