Цаг үеийн мэдээ

Хавдрын үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 122 дахь удаагийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, сумын начин Эрдэнэсүрэнгийн Ганболд түрүүлж, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Амарсайханы Тодмагнай хоёр дахь удаагаа үзүүрлэв. 

Гуравт  Дундговь, аймгийн Дэрэн сумын харьяат,  Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, сумын баяр наадмын 4 түрүүтэй заан Д.Мягмаржав, тавд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат, сумын баяр наадмын 5 түрүүтэй заан Г.Төмөрсүх, Завхан аймгийн Сонгино сумын харьяат, сумын заан Д.Ням-Очир нар шалгарлаа. 

Аравт Увсын сумын заан Э.Жаргалсайхан, Сэлэнгийн сумын заан А.Амархүү, Ховдын сумын заан О.Чадалбат, Төвийн сумын заан Б.Золбаяр, Сэлэнгийн сумын заан Б.Батмагнай нар үлдэв. 

Хавдрын үндэсний зөвлөлөөс сумын заан Д.Ням-Очирт “Уран барилдааны шагнал”, сумын начин Э.Ганболдод “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”-ыг тус тус гардууллаа. 

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин, Уламжлалт бариа засалч Янжиндулам "Уран барилдаантай бөх"-ийн шагналыг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, аймаг цэргийн цолтны барилдаан бүрд олгохоор болсон байна. Эхний шагналыг Төв аймгийн Угтаалцайдам сумын заан Батбаярын Золбаярт гардуулсан юм.

Таны сурталчилгаа