Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ажил хэргийн талаар гаргасан шийдвэрээ сайн хянаж үзээрэй. Гэрээ хэлцэлд амжилт олох ч ихээхэн ачаалалтай өдөр болно. Хуучин ажил хэргийн асуудлууд босож ирнэ. Өр зээлээ цагт нь төл. Хууль зөрчсөн үйлдлээс болж хяналт шалгалтын байгууллагынхантай холбогдож болзошгүй.

Үхэр: Амжилтад хүргэх гол түлхүүр бол таны тэвчээр байна. Өр зээл бүү тавь. Хүмүүсийн явуургүй ятгалга, хуурамч гуйлтыг бүү авч хэлэлц. Энэ өдөр аливаа асуудлыг эрүүл саруул ухаанаар дүгнэснээр та зөв шийдвэр гаргаж чадна.   

Хамтатгах: Та чухал хэлэлцээр байгуулж чадвал удахгүй ашиг олно. Гэхдээ зарим ажил хэрэгт бодлогогүй зан авир гаргахаас сэргийл. Та дэмий зүйлд оролцсоноос болж тааламжгүй нөхцөлд орох магадлалтай. Хэрэв бүгдийг урьдчилан сайн бодож тооцоолбол ашиг олох болно. Ихэнх хүмүүс онцгой нөхцөлд орох тул сэтгэл зүйгээ бэлэн байлгахыг хичээ. Энэ бүхэн ердийн ажил хэрэг дээр ч далд хэлбэрээр илрэх тул анхааралтай бай.

Мэлхий: Хүсэл мөрөөдөл биелэх тул амьдралын хамгийн азтай үеийн нэг байна. Гэхдээ шийдэх асуудал нүүр тулж ирнэ. Тэвчээртэй байвал амжилт таныг удаан хүлээлгэхгүй. Танд азаа үзэх хүсэл төрнө. Гэхдээ тавьсан бооцоо, мөрий амжилт дагуулахгүй гэдгийг санаарай.   

Арслан: Эд хөрөнгөө өсгөх магадлалтай ажлаа дуусгасан нь дээр. Аль болох бие даасан ажил гүйцэтгэвэл зохилтой. Бичиг баримтаа хямгадаарай. Энэ өдөр аливаа зүйлээс урьдчилан сэргийлсэн нь илүү их үр дүнтэй байна. Биеийн ерөнхий байдал болон эрүүл мэндээ бэхжүүлэх тал дээр анхаар. Өвдсөн хүмүүс аль болох энгийн эдгээх арга хэрэглэж, дасгал хөдөлгөөн хий.

Охин: Гэрээ хэлэлцээр байгуулах, ажил хэргийн холбоо тогтоох зэрэгт сайн өдөр. Төлөвлөсөн уулзалтаа ажил хэрэгч зохион байгуул. Харин нийгэм улс төртэй холбоотой бичиг баримт боловсруулах ажлыг хойшлуул. Өнгөрсөн хугацаанд боловсруулсан хувийн амьдралын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үе.

Жинлүүр: Та амжилтад хүргэх эрч хүчээ зөв зохицуул. Асуудлыг хүчээр шийдвэрлэх нь үр ашиггүй байна. Буруу аргыг сайн зүйлд хүргэдэггүй, хорт зуршил хэмээн татгалзах нь зүйтэй. Дотнын хүмүүстэй харьцахад хүндрэл үүсэж магадгүй. Гэр бүлийн асуудал ажил хэрэгт муугаар нөлөөлөх эсвэл нэр хүндэд сэвтэй байх магадлалтайг анхаар.     

Хилэнц: Энэ өдөр эрсдэлтэй арилжаа наймаа хийхгүй байхыг хичээ. Та сэтгэл санааны тогтворгүй байдлаасаа болж хамтрагч болон танилуудтайгаа зөрчилдөж мэднэ. Өнөөдөр гадуур гарч хэцүү ажил хөөцөлдөх хэрэггүй. Харин энэ өдөр эхэлсэн ажлаа дуусгах, шинэ санаа олж авахад тохиромжтой байна. Та өөртөө цаашид яах уу гэсэн асуулт битгий тавь. Тайван эерэг байх нь энэ цагт хамгийн тохиромжтой сонголт.       

Нум: Ажил дээрх уур амьсгал сэтгэл санааны дарамтаар дүүрэн байна. Таны хувьд эрч хүчгүй байгаа мэт мэдрэгдэнэ. Тиймээс алдагдсан эрч хүчээ цэнэглэх бүтээлч арга замыг ол. Төрөл бүрийн чөлөөт цагаараа хийх хобби нь таны дарамт стрессийг бууруулахад туслах болно.       

Матар: Аз тохиох өдөр. Орлого, мөнгө олох боломж удахгүй гарч ирнэ. Ашиг олох боломж таны өмнө нээлттэй байна. Шинэ төлөвлөгөө нь боломж гаргана. Гэвч гаднын нөлөөгөөр тайван байдал сарних магадлалтай тул муу санаатнаас болгоомжил. Хайр дурлалын харилцаандаа үнэнч байснаар хайртай хүнээ өөртөө татаж чадна. Таны гэр бүлд тайван байдал ноёлно.       

Хумх: Ээдрээтэй асуудлаар төрийн байгууллагад хандахад таагүй. Зарим хүмүүс шинэ ажилд орох боломжтой ч бусад хүмүүсийн хамааралд орох аюултай байгааг анхаар. Од эрхэс гэнэтийн ачаалал нь сэтгэл санааны тогтворгүй байдал үүсгэж магадгүйг сануулж байна. Тэсвэр тэвчээрээ сайн ашигла.

Загас: Бие даасан үйл ажиллагаа хамгаас чухал байх юм бол та олон зүйлээс татгалзах хэрэгтэй болно. Сурч мэдсэн болон үзсэн дуулснаа хувийн төлөвлөгөө гаргахад ашигла. Та ажилдаа ямар нэг зүйл өөрчлөхийг хүсвэл амархан биелэх боломжтой. Зарим ажил хэрэгт бүтээлч чадвараа ашиглах юм бол хэцүү асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх боломж гарна. 

Таны сурталчилгаа