Төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой өнөөдөр /2025.02.02/ тохиож байна. Энэ өдөр Монгол Ардын Намын дэргэд “Анхны долоо” хэмээх санг байгууллаа.
Энэхүү арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болсон бөгөөд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар болон Намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, мөн Засгийн газар, УИХ-ын гишүүн байсан хүндтэй эрхмүүд оролцов.
Түүнчлэн Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга нар, зөвлөхүүд, бусад удирдах албаны хүмүүс, их Жанжны гэр бүлийнхэн, Монгол Ардын Намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Түүхэнд 1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нарын намтар, замнал, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зориулсан үйл хэргийн тухай тэмдэглэсэн байдаг билээ.
“Анхны долоо” сан нь үндсэн долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулна.