Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Америкийн 150 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татвар ногдууллаа. Ингэхдээ мягмар гарагаас эхлэн 30 тэрбум долларын үнэ бүхий бараанд эхний ээлжид татвар ногдуулах бөгөөд цаашид Америк бараанд 21 хоногийн дотор нийтдээ125 тэрбум долларын үнэ бүхий нэмэлт татвар ногдуулна гэлээ.
АНУ-ын шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагаас эхлэн Канад, Мексикт 25%, Хятадын бараа бүтээгдэхүүнд 10%-ийн импортын татвар оногдуулахаар болсон. Эдгээр 3 улс нь АНУ-ын нийгэмд ихээхэн хор хохирол учруулаад байгаа сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг таслан зогсоох ажилд хамтран ажиллаагүй хэмээн уг мэдэгдлийн үеэр тайлбарласан байна.
Үүний эсрэг хариу арга хэмжээ болгон Жастин Трюдо энэхүү гаалийн татварыг ногдуулсан хэмээн судлаачид үзэж байгаа юм. Канад, Мексик, Хятад нь АНУ-ын худалдааны хамгийн том түншүүд бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Жастин Трюдотой уулзах үеэр Канадыг АНУ-ын 51 дэх муж болох боломжтой тухай хошигнон ярьж байсан юм.