Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 5 /2025.02.03/ ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ САРЫН ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд,мал арвижна

Наран ургах, шингэх: 08.17-17.55

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Хий   

Аргын тооллын 2 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 5, Дэлгэрүүлэгч одтой, харагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Модон луу жилийн хаврын уур орох улирал (22ц 30м) эхэлнэ.

Таны сурталчилгаа