Монгол төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч төрийн нууц, хуулийн дээгүүр гарч, гүйцэтгэх ажиллагаа явуулж, тусгай техник ашиглаж болохгүй. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж төрийн нууцыг олж авахыг завдсан учир уг хэрэгт холбогдуулан MCS компанийн нэр бүхий ажилтнуудыг сэжигтнээр татаж, саатуулсан тухай Хууль зүйн сайд О.Алтангэрэл хэвлэлд мэдээлэл өгсөн
Тэгвэл уг хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа З.Төрмандах гэж хэн бэ?
З.Төрмөндах нь ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн дарга, Цагдаагийн академийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Цагдаад ажиллаж байхдаа зохион байгуулалттай хүн амины хэргээр дагнаж, 1990 оноос хойш онц ноцтой хүн амины 28 хэргийг ганцаараа илрүүлсэн гэх ба 2000 онд С.Зориг агсны аллагын хэргийг түүнд хариуцуулж байсан түүхтэй. 2005 онд Цагдаагийн хурандаа цол хүртсэн.
З.Төрмандахын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Төрийн нууцыг хууль бусаар олж авахаар завдсан гэх “М-Армор”, "М кастл" гэж ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ?
Тэрээр цагдаагаас гарсны дараагаар Ж.Оджаргалын “МCS”-ийн охин компани болох “М-Армор” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011 оноос хойш ажиллаж ирсэн. З.Төрмандахын удирддаг “М-Армор” ХХК нь “MCS”-ийн оффис, үйлдвэр, уурхайн харуул хамгаалалт, “MCS”-ийн бэлэн мөнгө, бичиг баримт, чухал ачааны тээвэрлэлт, “MCS”-ийн оффис, орон сууц, үйлчилгээний байгууллагуудын дотоод нэгдсэн камер, дохиоллын сүлжээний хяналт зэргийг 24 цагаар хариуцаж ажилладаг, цэрэгжилт бүхий 400 орчим хамгаалалтын болон хяналтын ажилтантай. Одоогоор Монголын хамгийн том, бас хамгийн дэвшилтэт технологитой хамгаалалтын компани.
Харин "М кастл" гэх компанийн тухайд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан. Үйл ажиллагааны тухайд хувийн бие хамгаалалт хийдэг ба ажилчдаа тусгай төхөөрөмж ашиглан шалгаж авдаг аж. “МCS”-ийн Ж.Од, Ж.Оджаргал тэргүүтэй захирлуудын хувийн бие хамгаалалтыг хийдэг гэсэн мэдээлэл байгаа юм.
2025-02-19
Зоригийн хэргийг замхруулсан нөхөр байх вий.
2025-02-20
Гадны тусгай даалгавартай Хонины арьс нөмөрсөн ЧОНО хотон дотор байсан байж магадгүй. Сайн шалгах ёстой