Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 48 141 441 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 1

7 орон таарсан 0

6 орон таарсан 46

5 орон таарсан 417

4 орон таарсан 4385

3 орон таарсан 43789 баримт тохиролд таарч азтан боллоо.

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм. Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Булган аймаг +37%,  Архангай аймаг 34%, Баянхонгор аймаг, Багахангай дүүрэг +33%,  Хэнтий, Хөвсгөл аймаг +29%, Сэлэнгэ +28% байлаа.Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Таны сурталчилгаа