Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Цахилгааны үнийн шөнийн хэрэглээ хамгийн ихдээ 33 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан. Энэ онд тогны хөнгөлөлтөд 43 их наяд төгрөг шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 788 мянган айл өрх байгаа бөгөөд 300 кВт-аас 85 хувь үүнээс дээш хэрэглээтэй 84885 орчим айл өрх байна. Эдгээр айл өрхөд хамгийн ихдээ тогны үнэ 35 орчим хувиар нэмэгдэнэ. Зарим айл өрхөд 300 орчим хувиар нэмэгдсэн гэх гомдол 1111 төвд ирсэн. Эдгээр айлуудад биечлэн очиж шалгалт хийхэд хэрэглээ нь нэмэгдсэн байсан. 2025 оны хоёрдугаар сарын 1-ээс хойш тогны үнийн төлбөр 35 хувиас дээш хувиар нэмэгдсэн тохиолдолд газар дээр нь шалгалт хийнэ. Сүүлийн 35 жилийн хугацаанд цаг тухайд нь эрчим хүчний үнийг нэмэлгүй явсаар хуримтлагдсан хүндрэл байсан. Өвлийн улиралд оргил ачааллын цагуудад 30 орчим хувиар эрчим хүчний ачаалал нэмэгддэг. Ийм учраас ойрын 2 жилдээ цахилгаан эрчим хүчийг бага хэрэглүүлэх шаардлагатай байгаа.

Таны сурталчилгаа