ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр,
Хувийн компанийн (MCS) нэр бүхий ажилтнуудыг саатуулсан. Монгол төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч төрийн нууц, хуулийн дээгүүр гарч, гүйцэтгэх ажиллагаа явуулж, тусгай техник ашиглаж болохгүй. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж төрийн нууцыг олж авахыг завдсан учир уг хэрэгт холбогдуулан нэр бүхий ажилтнуудыг сэжигтнээр татаж, саатуулсан. Саатуулагдсан хүмүүсийн дунд З.Төрмандах гэх хүн байгаа гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн тухайн хувийн аж ахуйн нэгж нь дэргэдээ тусгай байгууллагатай байсан байж болзошгүй гэсэн асуудал яригдаж байгаа
Монгол улсын иргэн шудрагаар өмч хөрөнгө олж авах эрхтэй. Хууль бусаар олж авсан өмч хөрөнгийг хураан авна. Өнгөрсөн жилүүдэд Монгол улс авилгачидын диваажин байсан.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ажиллагаа явуулдаг. Гэтэл хувийн аж ахуй нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж төрийн нууцийг хууль бусаар олж авсан. Үүнтэй холбогдуулан нэр бүхий ажилтнуудыг нь саатуулан шалгаж байна.
2007 оны УИХ-ын тогтоолоор стратегийн орд газарт хамаарч байсан Тавантолгойн орд газар болох Ухаа худгийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн үйлдэл байна уу гэдгийг шалгаж хууль зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно.