Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Байгаль орчинтой холбоотой журмыг цуцалсан асуудлаар тусгай зөвшөөрөлд тооцогдож байсан нэг зөвшөөрлийг долоо болгож салгаад, долоо ангилсан байсан. Тэрхүү журмыг цуцалсан. Мөн зөвшөөрөл гэж нэрлээгүй гэрчилгээ гэх нэртэй зөвшөөрлийн шинж чанарыг агуулсан гэрчилгээг мөн цуцалсан. Ингээд Хур системээс 801 төрлийн мэдээллийг төр иргэнээсээ заавал шаардахгүй. Эдгээртэй холбоотой журмуудыг мөн цуцалсан. Улсын тэмдэгтийн хураамжаас гадна нэмж гэрчилгээний зардал гэх нэмэлт төлбөр авдаг байсан асуудлыг мөн цуцалсан. Одоогийн байдлаар долоон яамны 36 зөвшөөрлийг цуцлаад байна. Цаашдаа Зөвшөөрлийн зөвлөл долоо хоног бүр хуралдаж холбогдох хуульд заасан журмуудыг цуцалж, төрийн хүнд суртлыг бууруулах чиглэлээр ажиллана.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулга хийлээ. 2007 оны УИХ-ын тогтоолоор стратегийн ордод хамаарч буй 16 орд, нэмэлтээр стратегийн нөөц нь тогтоогдсон 50 гаруй ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод иргэн таны хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулна.
ЭТТ ХК-ний 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлаар Эрдэнэс Монгол ХК, ЭТТ ХК-ийн ТУЗ, удирдлагуудын танилцуулгыг сонслоо. Засгийн газар ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тодорхой байр сууриа илэрхийлж байгаа. Эцсийн шийдвэрийг ЭТТ ХК-ийн ТУЗ өөрөө гаргана. ТУЗ-ын хурлаар нэг хүнд 300 гаруй мянган төгрөгийн ногдол ашиг олгоно гэж тооцоолсон. Үүнийг Засгийн газар улирал тутам олгох саналыг оруулсан. Ингээд 2024 оны арванхоёрдугаар сард эхний 125 мянган төгрөгийг олгосон. Үлдсэн 200 мянган төгрөгийг хоёр хувааж олгох нь зүйтэй. Ингэхдээ эхний 100 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө олгох тухай саналыг Засгийн газар оруулсан. Та бүхний E-Mongolia-д байгаа хуримтлалын сангийн данс бий. Өнөөдрөөс E-Mongolia-аар асуулга явуулна. Та өөрийнхөө 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу? эсвэл хуримтлалын данс руугаа хийх үү? эсвэл нийслэлийн зарласан төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх үү? Нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулах уу? гэх мэт сонголтыг иргэн өөрөө хийнэ. Тэгэхээр иргэн та өнөөдрөөс E-Mongolia руугаа нэвтрээд санал асуулгад хамрагдана. Хэрвээ энэ санал асуулгад иргэн оролцоогүй бол таны данс руу энэ мөнгийг хийнэ гэсэн үг.
2025-02-19
Үхсний чинь санал асуулга вэ үхэж далдрамарууд
2025-02-19
Оюутолгойгоос иргэн бүрт 200н саяын ногдол ашиг өг чадахгүй юм бол золбин Рио тоног хөөж гарга бас 5н толгойн ногдол ашиг 7,4 саяыг одоо өг. бас цагаан суврагаас иргэн бүрт 20н саяыг өг