Цаг үеийн мэдээ

Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

Ойрын хугацаанд допингийн мэдэгдэлтэй холбоотой асуудлаар олон нийтийг бухимдуулж байгаад холбооны зүгээс харамсаж байна. 

Монголын Бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбоо нь өөрт хамаарах хүрээнд та бүхнийг ташаа мэдээлэлд автахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү мэдэгдлийг хүргэж байна.

Мөн Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллага нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-тай холбогдож “Б” сорьцыг шинжлүүлэх хугацааг сунгах зөвшөөрөл авсан учир холбогдох тамирчид ойрын хугацаанд Олон Улсын Бодибилдинг Фитнесийн Холбоо (IFBB)-той холбогдож “Б” сорьцоо шинжлүүлэх нь нээлттэй болно.

Таны сурталчилгаа